Онцлох ишлэл |
|
“Өвдөлтгүй ахиц дэвшил гэж байдаггүй." -Бенжамин Франклин |
|
|
|
Хувьцааны зах зээл |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монголбанк Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 9-р сарын 13, 15-ны өдрийн ээлжит хурлаараа эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо цаашид инфляц алгуур буурах хандлага үргэлжлэхээр байгаа хэдий ч эдийн засгийн идэвхжил, төсвийн зардал, тэр дундаа төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн нөлөөгөөр эрэлтийн шалтгаантай инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэхээр байгааг онцоллоо.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. Үнэ цэнтэй ангиллын хувьцаанууд өсөлттэй байсан бол өсөлттэй ангиллын хувьцаанууд бууралттай байлаа. WTI 1 баррель газрын тосны үнэ 90 ам.долларыг давсан нь 2022 оны 11-р сараас хойших анхны тохиолдол болсон ба энэ нь хөрөнгө оруулагчдад өндөр хүүгийн түвшин удаан хугацаанд хадгалагдах дохиог өглөө. Учир нь газрын тосны үнэ нэмэгдэх нь инфляцыг зорилтот 2.0%-д хүргэж бууруулахад сөрөг нөлөө үзүүлэх ба үүний эсрэг Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ удаан хугацаанд бууруулахгүй байх юм.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын төв банк бодлогын хүүгээ өсгөсөн хэдий ч хүүгийн түвшин дээд цэгтээ хүрсэн байх магадлал өндөр хэмээн онцолсон нь зах зээл 7 хоногт өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. Тодруулбал, FTSE 100 индекс 3.1%, STOXX Europe 600 индекс 1.6%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Европын Комисс 2023 оны Евро бүсийн Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн таамаглалаа 1.1%-иас 0.8% болгож буурууллаа. Евро бүсийн орнуудаас Герман улсын өсөлтийн таамаглалыг хамгийн ихээр бууруулсан буюу 0.2%-иар өснө хэмээн таамаглаад байсан бол 0.4%-иар агшина гэж таамаглалаа шинэчилжээ.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд 7 хоногт сайн гарсан нь Япон улсын хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөллөө. Тодруулбал, NIKKEI 225 индекс 2.8%, TOPIX индекс 2.9%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Японы төв банкны ерөнхийлөгч Казүо Уэда төв банк 2023 оны жилийн эцэс гэхэд цалингийн үнийн өсөлт цаашид үргэлжлэн өсөх эсэхийг дүгнэж, сөрөг хүүгийн бодлогоо зогсоох эсэхийг тодорхойлно хэмээн онцоллоо.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.0%-ийн өсөлттэй байсан бол CSI 300 индекс 0.8%-ийн бууралттай байлаа. БНХАУ-ын Ардын банк санхүүгийн системд хөрвөх чадварыг нэмэгдүүлэхээр 2023 онд 2 дахь удаагаа банкнуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 25 суурь нэгжээр буурууллаа.
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023 оны 9 дугаар сарын 11-нээс 2023 оны 9 дүгээр сарын 15-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 24,864 ширхэг үнэт цаасыг 2,484,888,450 төгрөгөөр арилжаалжээ.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын төв банк бодлогын хүүгээ дээд хязгаартаа өсгөж дуусгасан болов уу гэсэн найдлагаас үүдэн Европ бүсийн орнуудын ЗГҮЦ-ны өгөөж эрс буурлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
“Mongolian Mining Corporation”-ний шинэ бондын төлбөр, тооцоо 9 сарын 13-ний өдөр амжилттай хийгдлээ. Мөн тус өдөр хуучин бондыг шинэ бондоор солих саналыг хүлээн авсан хөрөнгө оруулагчдын бэлэн мөнгөөр олгогдох төлбөр, тооцоо хийгдлээ.
Эрхэм харилцагч та "Ти Ди Би Секьюритис ҮЦК"-иар дамжуулан хуучин бондыг шинэ бондоор солих саналыг хүлээн авсан бол таны гадаад бондын номинал дансанд бэлэн мөнгөөр олгогдох төлбөр, тооцооны гүйлгээ хийгдсэн болно. |
|
|
|
ТӨМРИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА |
2023.09.15 |
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжсөнөөс хойш өнөөдөр /2023.09.15/ төмрийн баяжмалын анхны арилжааг эхлүүллээ. |
Дэлгэрэнгүй
|
|
|
|
"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" БАЯНХӨНДИЙ АЛТНЫ ТӨСЛИЙН ШИНЭ МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА |
2023.09.13 |
"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК нь Монгол Улсын баруун ѳмнѳд бүсэд алтны ѳндѳр агуулга бүхий илээр олборлох боломжтой Баянхөндий алтны төслийн талаар шинэ мэдээллийг танилцууллаа. |
Дэлгэрэнгүй
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ӨР ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ $33.8 ТЭРБУМ БОЛЖ, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 2.4 ХУВИАР ӨСӨВ |
2023.09.15 |
Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2023 оны эхний хагас жилд 33.8 тэрбум ам.доллароор хэмжигдэж буйг Сангийн яам мэдээлэв. Энэ нь I улирлаас 0.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өссөн үзүүлэлт боллоо. |
Дэлгэрэнгүй
|
|
|
|
ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ VIII САРД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 12.5 ХУВИАР, ВАЛЮТЫНХ 13.1 ХУВИАР ӨСЛӨӨ |
2023.09.14 |
Төгрөгийн хадгаламж наймдугаар сард 14.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнээс 88.6 хувь нь иргэдийн хадгаламж, үлдсэнийг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж бүрдүүлжээ. |
Дэлгэрэнгүй
|
|
|
|